Орчин үеийн хүүхэд бүр л гадаадад сурахыг хүсдэг байх. Тэд өөрсдийн гэсэн шалтгаантайгаар хилийн чанадыг зорьдог нь тодорхой ч бүгдийнх нь хувьд ижил байдаг давуу талууд, өөрөөр хэлбэл гадаадад сурахын нийтлэг ач холбогдлуудыг авч үзэцгээе:
Тэгвэл гадаадад сурахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Бас үүнд сул талууд бий юу? Гадаад улсад сурахын тулд мэдээж сонгосон улсынхаа хэлийг академик төвшинд эзэмшсэн байх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн англи хэлээр сурах боломжтой орнуудын тоо нэмэгдсээр байна. Мөн тэдгээр сургуулиудад тэнцэхийн тулд зөвхөн Монголчуудтай ч биш өөр олон орны хүүхдүүдтэй сурлага, спорт, урлаг зэргээрээ өрсөлдөнө гэдгийг битгий мартаарай. Үүнээс гадна дөрвөн жилийн турш харийн оронд гэрийнхнээсээ хол байх нь амаргүй байж болох ч эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр та бүхэн хичээх юм бол боломжгүй зүйл гэж үгүй шүү. Нэмж хэлэхэд, гадаадад сурах нь нэлээн өндөр зардалтай болохоор тэтгэлэгт хамрагдахыг хичээгээрэй. Харин та Монголд сурахаар төлөвлөж байгаа бол юуг анхаарах хэрэгтэй вэ? Хэрвээ та их сургуульдаа Монголд сурахаар төлөвлөж байгаа бол "Элсэлтийн Ерөнхий Шалгалт" буюу "ЭЕШ"-ыг заавал өгөх хэрэгтэй. Мөн ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бол өмнө нь "Монгол хэл бичгийн шалгалт" буюу бидний хэлж заншсанаар "Босго онооны шалгалт"-д хамрагдсан байх шаардлагатай. ЭЕШ-д 2-р сараас 4-р сарын хооронд бүртгүүлж, 7-р сарын эхээр шалгалтаа өгдөг бол МХБШ-д 2-р сараас 3-р сарын хооронд бүртгүүлж, 3-р сард шалгалт авагдана. Гэхдээ энэ жил коронавирус шалгалтуудад дахин хэрхэн нөлөөлөхийг таашгүй. (2020 онд МХБШ авагдаагүй шүү дээ.) Түүнчлэн энэ хоёр шалгалтад www.eec.mn сайтаар бүртгүүлэх бөгөөд ЭЕШ-ын нэг хичээл нь 5800 төгрөг, босго онооны шалгалт нь төлбөргүй байдаг байна. Дээр нь ЭЕШ-д батламж хуудасны 700 төгрөгийг төлөх ёстой байдаг. ЭЕШ-аа өгснийхөө дараа оноогоороо өөрийн хүссэн их, дээд сургуульд элсэх боломжтой болно. Сургууль болгон жил бүр оюутан элсүүлэх журам гаргадаг бөгөөд сонирхсон сургуулийнхаа веб сайтаас тэднийг нь олж аваарай. Эцэст нь хэлэхэд, хаана сурах нь ч зөвхөн таны л сонголт бөгөөд зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд саад болж буй бүх бэрхшээлүүдийг эрч хүчтэйгээр даван туулаарай. Гадаадад ч сурсан бай, Монголд ч сурсан бай өөрөө л хичээвэл бүх зүйл аяндаа хүссэнээр чинь болно шүү. Амжилт хүсье! Хэрэг болж магадгүй сайтууд :
11a ангийн сурагч Ц.Мандах
|
Categories
All
|